Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Сумын 2024 газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

Огноо: 2023-12-18 Дугаар:XV/10 Нээгдсэн:40

Сумын 2024 газар зохион байгуулалтын

төлөвлөгөө батлах тухай

 

 Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дах заалтыг тус тус удирдлага болгон сумын ИТХ-ын XV  хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөг дараах хавсралтуудаар  баталсугай. Үүнд: Иргэнд гэр бүлийн болон Аж ахуйн нэгж байгууллагад төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээг нэгдүгээр хавсралтаар,  Шинээр гаргах худгийн байршил, тоог хоёдугаар хавсралтаар, Өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээг гуравдугаар хавсралтаар, Шинээр хашиж хамгаалах булаг шандны эхийн газрын байршил хэмжээг дөрөвдүгээр хавсралтаар Бэлчээр сайжруулалтын чиглэлээр хийж гүйцэтгэх ажлыг тавдугаар хавсралтаар, Иргэн аж ахуй нэгж байгууллагад тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээг зургаадугаар хавсралтаар, Иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.                         

2. Сумын Засаг дарга (Б.Дэлгэр)-д даалгах нь:

а. Энэхүү төлөвлөгөөг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлэх.                                      

б.Төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж, зөрчил гаргахгүй ажиллах.

 

ДАРГА                                  А.ЭРДЭНЭБУЛГАН

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%