Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Гурванбулаг суман дахь соёл, урлаг, утга зохиолын хөгжлийн өнөөгийн байдал цаашид анхаарах асуудлын тухай

Огноо: 2023-12-18 Дугаар:XV/08 Нээгдсэн:38

Гурванбулаг суман дахь соёл, урлаг,

утга зохиолын хөгжлийн өнөөгийн байдал

цаашид анхаарах асуудлын тухай

 

 

          Гурванбулаг суман дахь соёл урлаг, утга зохиолын хөгжлийн өнөөгийн байдал, цаашид анхаарах  асуудлын тухай Соёлын төвийн эрхлэгч Ч.Бат-Очирын илтгэлийг хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь:

           Сумын иргэдийн дунд соёл, урлаг, утга зохиолын хөгжлийн түвшинг сайжруулах талаар сумын соёл, боловсролын байгууллагаас Үндэсний соёлын өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн соёл, урлагийн боловсрол олгох, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, Биет болон биет бус соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэн уламжлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон ажил арга хэмжээг зохион байгуулжээ. Тухайлбал: төр, төсвийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд “Монгол бичгийн гайхамшиг” бичиг соёлын уралдаан, “Удам судраа мэдэх, угийн бичгээ хөтлөхийн ач холбогдол, хөтлөөгүйн хор хөнөөл”-ийн тухай сэдэвт сургалт, “Номын баяр” эвент арга хэмжээ, “Уншъя-Ойлгоё-Ярилцъя” сэдэвт чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг,  сурагчдын дунд “Дуулаачийн”, “Хөгжмийн”, “Бүжгийн” гэсэн 3 багц сургалтыг зохион байгуулсан байна.

Мөн “Манлайн баясгалан”, “Одод болохын хүслэн”, “Авьяас”, багуудын дунд зохион байгуулдаг “Урлаг спортын наадам”-ыг тус тус зохион байгуулж хэвшсэн, Соёлын бүтээлч үйлдвэрлэгч, иргэдийг алдаршуулах зорилгоор өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааны талаар видео ярилцлага хийж, контент бэлтгэсэн, сумын нутаг дэвсгэр дээр орших 159 ширхэг түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж, бүртгэн, улсын үзлэг тооллогод бүрэн хамруулж, 7 ширхэг дурсгалыг хамгаалуулахаар ойр орчимд нутагладаг иргэд, багийн Засаг дарга, соёлын төвийн эрхлэгч нарын ”Гурвалсан гэрээ”-г байгуулсан зэрэг ололттой ажлууд байгааг дурдаад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1.17 дахь заалт, Соёлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

          1.Гурванбулаг сумын хэмжээнд соёл урлаг, утга зохиолыг хөгжүүлэх талаар соёл, боловсролын байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааг “хангалттай” гэж дүгнэсүгэй.     

2.Сумын Засаг дарга (Б.Дэлгэр)-д даалгах нь:

а.Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны “ДӨРВӨН И” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Угийн бичиг хөтлүүлэх” арга хэмжээг баг, байгууллагын дарга, эрхлэгч нарын болон төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, үр дүнг тооцон ажиллах

б.Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт орших Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалж хашаа барих, хамгаалалтын бүсэд анхааруулах тэмдэг байрлуулах ажлыг зохион байгуулах

в. Соёлын төвийн цахим номын сангийн үйлчилгээг тогтмолжуулах, суурин компьютерын тоог нэмэгдүүлэх

г.Иргэдийн оюун санаа руу чиглэсэн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулах

д.Иргэдийг соёл урлагийн аливаа арга хэмжээнд татан оролцуулах талаар тодорхой ажил зохион байгуулах

          3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Б.Хишигдаваа)-д даалгасугай.

 

ДАРГА                         А.ЭРДЭНЭБУЛГАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%