Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Сумын ИТХ-ын 2024 оны ажлын төлөвлөгөө батлах тухай

Огноо: 2023-12-18 Дугаар:XV/02 Нээгдсэн:52

 Сумын ИТХ-ын 2024 оны

ажлын төлөвлөгөө батлах тухай

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2, 52.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

            1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

            2.Сумын ИТХ-ын 2024 оны ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил арга хэмжээг зохион байгуулж, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажлаа үр дүнд хүргэн ажиллахыг сумын ИТХ-ын дарга (А.Эрдэнэбулган), ИТХ-ын нарийн бичгийн дарга (Б.Хишигдаваа) нарт даалгасугай.

ДАРГА                      А.ЭРДЭНЭБУЛГАН

 

                                                                   Булган аймгийн Гурванбулаг сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн

ХV хуралдааны______дугаар тогтоолын хавсралт

 

БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024 ОНЫ

АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2023 оны 12 дугаар сарын 18                                                                               Архаяа

НЭГ. СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

д/д

Хэлэлцэх асуудал

Хариуцах хороо

Хамтран ажиллах байгууллага

1-р улирал

1

Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

Хот суурин, дэд бүтцийн  асуудал хариуцсан хороо

ЗДТГ

2

Шилэн дансны хуулийн 2023 оны 4-р  улирлын хэрэгжилтийн тухай

Төсөв, санхүү,эдийн засгийн асуудал хариуцсан хороо

ИТХ, ЗДТГ

3

Сумын хамтарсан багийн зохион байгуулсан ажлын тайлан

Нийгмийн хөгжил, ёс зүйн асуудал хариуцсан хороо

ЗДТГ

4

Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүн

Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороо

ЗДТГ

5

Булган аймгийн төрийн албаны хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар

Нийгмийн хөгжил, ёс зүйн асуудал хариуцсан хороо

ИТХ, ЗДТГ

 

6

Суманд насан туршийн боловсролын талаар зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар

Нийгмийн хөгжил, ёс зүйн асуудал хариуцсан хороо

ЕБС

2-р улирал

1

Сумын Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай

Төсөв, санхүү,эдийн засгийн асуудал хариуцсан хороо

ЗДТГ

2

Шилэн дансны хуулийн 2024 оны 1-р улирлын хэрэгжилтийн тухай

Төсөв, санхүү,эдийн засгийн асуудал хариуцсан хороо

ИТХ, ЗДТГ

3

Мал аж ахуйн болон төв суурингийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын тухай

Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороо

Сумын Засаг дарга, ЗДТГ

4

Сумын МАА-н болон төв суурингийн 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөө батлах тухай

Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороо

Сумын Засаг дарга, ЗДТГ

5

Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зохион байгуулсан ажил, үрд дүнгийн талаар

Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороо

ЗДТГ, Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөл

6

Суманд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүнгийн тухай

Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороо

ЗДТГ

7

Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн үйл ажиллагааны тайлангийн тухай

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо,

Нийгмийн хөгжил, ёс зүйн асуудал хариуцсан  хороо

ЗДТГ, Цагдаагийн алба

3-р улирал

1

ИТХ-ын 2024 оны ажлын тайлангийн тухай

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо

ИТХ-ын ажлын алба

2

Сумын Засаг даргын “Дөрвөн И” мөрийн хөтөлбөрийн 4 жилийн дүнгийн тухай

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо

ЗДТГ

3

Шилэн дансны хуулийн 2024 оны 2-р улирлын хэрэгжилтийн тухай

Төсөв, санхүү,эдийн засгийн асуудал хариуцсан хороо

ИТХ, ЗДТГ

4

Сумын ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тухай

Нийгмийн хөгжил, ёс зүйн асуудал хариуцсан  хороо

ИТХ, ЗДТГ

5

Мал эмнэлгийн тасгийн 2024 оны 1, 2, 3-р улирлын ажлын дүнгийн тухай

Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороо

ЗДТГ

6

Сумын 2024 оны эхний хагас жилийн өмчийн тооллогын дүнгийн тухай

Төсөв, санхүү,эдийн засгийн асуудал хариуцсан хороо

ЗДТГ

4-р улирал

1

ИТХ-ын 2024-2028 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах тухай

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо

ИТХ-ын ажлын алба

2

Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр  батлах тухай

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо

Сумын Засаг дарга

3

Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж, ИТХ-ын бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн батлах тухай

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо

ИТХ-ын ажлын алба

4

Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн төслийн  тухай

Төсөв, санхүү,эдийн засгийн асуудал хариуцсан хороо

ИТХ, ЗДТГ

5

Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах

Хот суурин, дэд бүтцийн  асуудал хариуцсан хороо

ЗДТГ

6

Шилэн дансны хуулийн 2024 оны 2-р улирлын хэрэгжилтийн тухай

Төсөв, санхүү,эдийн засгийн асуудал хариуцсан хороо

ИТХ, ЗДТГ

ХОЁР. ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД

1

 Сумын ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнг шалгах

3-р улирал

Нутгийн удирлагын асуудал хариуцсан хороо

ИТХ-ын ажлын алба

2

Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн олголт, эргэн төлөлт, ашиглалтад хяналт хийх

3-р улирал

Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан хороо

ЗДТГ

3

ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажил, гүйцэтгэлд хяналт хийх

3-р улирал

Хот суурин, дэд бүтцийн  асуудал хариуцсан хороо

ЗДТГ

4

Сумын амжиргаа дэмжих зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх

6, 11-р сар

Нийгмийн хөгжил, ёс зүйн асуудал хариуцсан  хороо

ЗДТГ

5

Газрын тухай хуулийн хэрэгжилт болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих

2-р улирал

Хот суурин, дэд бүтцийн  асуудал хариуцсан хороо

ЗДТГ

6

Хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйн байдалд хяналт тавих

3-р улирал

Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороо

ЗДТГ

7

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн хүртээмжийг сайжруулах, жагсаалтад заагдсан үнийг баримтлан олгож буйд хяналт хийх

 

 

3-р улирал

Нийгмийн хөгжил, ёс зүйн асуудал хариуцсан  хороо

ЭМТ

ГУРАВ. ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ, МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ

АЖЛЫН ТАЛААР

1

Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө гарган зохион байгуулах

Жилдээ

Сумын ИТХ-ын ажлын алба

ЗДТГ

2

“Манай нутгаар” мэдээллийн хуудсыг гаргаж иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэх

Улирал тутам

Сумын ИТХ-ын ажлын алба

ИТХ-ын ажлын алба

3

Иргэдээс гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

Жилдээ

ИТХ-ын дарга

ИТХ-ын ажлын алба

4

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах

Жилдээ

ИТХ-ын нарийн бичгийн дарга

ИТХ-ын ажлын алба

5

Сумын ИТХ-аас гаргасан шийдвэрүүд, зохион байгуулж байгаа ажлын талаар аймаг сумын хурлын веб сайт болон мэдээллийн самбарт тогтмол мэдээлэх

Жилдээ

Сумын ИТХ-ын ажлын алба

ИТХ-ын ажлын алба

6

“Явуулын Иргэний танхим”-ыг баг бүрт ажиллуулж, тогтмолжуулах

Жилдээ

Сумын ИТХ-ын ажлын алба

ИТХ, ЗДТГ

7

ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдаанд баг бүрээс иргэдийн төлөөлөл оролцуулах.

Жилдээ

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо

ИТХ-ын ажлын алба

ДӨРӨВ. ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

1

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох журмыг сурталчилах

жилдээ

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо

ИТХ-ын ажлын

2

Төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлын талаар иргэдийг сонсох аян зохион байгуулж, гарсан саналыг холбогдох байгууллагуудад уламжлах, хариуг авч мэдэгдэх

жилдээ

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо

ИТХ-ын ажлын алба, ЗДТГ

3

ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж ажиллах

1-р улирал

ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга

ГХУСАЗСЗ

4

Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн хүрээнд удирдамжийн дагуу арга хэмжээ зохион байгуулах

1-р улирал

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо

ИТХ-ын ажлын алба, ЗДТГ

5

Өрх, гэр бүлийн хөгжлийг дэмжин “Гэр бүлийн өдөр”-ийг тусгай төлөвлөгөө гарган тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулах

2-р улирал

Сумын ИТХ-ын ажлын алба

ИТХ, ЗДТГ

6

Багийн хуралдааны дарга, БИНХ-ын зөвлөлийн гишүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, сургалт зохион байгуулах

1-р улирал

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо, ИТХ-ын ажлын алба

ИТХ-ын ажлын алба

7

Хурлын хороодын ажлын төлөвлөгөө гаргаж биелэлтийг хагас, бүтэн жилээр тооцон дүгнэх

2, 4-р улирал

Нутгийн удирлагын асуудал хариуцсан хороо

ИТХ-ын ажлын алба

8

Сумын ИТХ-ын нэрэмжит Шатарын тэмцээнийг зохион байгуулах

4-р улирал

ИТХ-ын ажлын алба

ИТХ-ын ажлын  алба

9

ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны ажлын төлөвлөгөөг батлах.

1-р сард

ИТХ-ын Зөвлөл

ИТХ-ын ажлын алба

10

ИТХ-ын Хороодын ажлын төлөвлөгөөг батлах.

1-р сард

ИТХ-ын Хороод

ИТХ-ын ажлын алба

11

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх

9-р сард

Нутгийн удирдлагын асуудал хариуцсан хороо

ИТХ-ын ажлын алба

 

БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%