Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Сумын ИТХ-ын 2023 оны ажлын тайлангийн тухай

Огноо: 2023-12-18 Дугаар:XV/01 Нээгдсэн:54

 

Сумын ИТХ-ын 2023 оны үйл

ажиллагааны тайлан, үр дүнгийн тухай

 

Сумын ИТХ-ын 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай ИТХ-ын дарга А.Эрдэнэбулганы илтгэлийг сонсоод ТЭМДЭГЛЭХ нь:

 

Сумын ИТХ–ын 2020-2024 онд баримтлан ажиллах үндсэн чиглэлд тусгагдсан ажлаас 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 4 зорилт, 27 ажил, арга хэмжээний биелэлт 98 хувьтай байна.

Тайлант хугацаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дунджаар 76 хувийн ирцтэйгээр 5 удаа хуралдаж, 38 төрлийн асуудлыг хэлэлцэж, 36 тогтоол шийдвэр, Зөвлөл дунджаар 70 хувийн ирцтэйгээр 11 удаа хуралдаж 23 төрлийн асуудал, Хороод 17 удаа хуралдаж 38 асуудлыг хэлэлцэн ИТХ-ын 5 удаагийн хуралдаанд орон нутаг, иргэдийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг хөндөн 38 санал, дүгнэлтийг боловсруулан танилцуулж, хуралдаанаас гарах шийдвэрт тусгуулан ажиллажээ.

2023 онд сумын ИТХ-ын даргын баталсан удирдамжаар 8 удаагийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж холбогдох албан тушаалтанд үүрэг чигэлэл өгч ажиллан хуулиар хүлээсэн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлжээ.

Тайлант онд 3 хөтөлбөр, журам шинээр баталж, 8 бодлого хөтөлбөрийн биелэлтийг тооцож, 1 захиргааны акт гарагж, 3 ажлын хэсэг байгуулж цаг үеийн тулгамдсан ауудлыг шуурхай шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна 79,8 сая төгрөгийн хөрөнгө бэлтгэх, 23,4 сая төгрөгийн хөрөнгийг актлах шийдвэрийг гаргажээ.

Сумын ИТХ-аас гаргасан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 75 тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж, Facebook, Hural.mn сайт, шилэн дансны цахим хуудас, ИТХ-ын мэдээллийн самбар, “Манай нутгаар” мэдээллийн хуудас гэсэн хэлбэрээр иргэдэд ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж, давхардсан тоогоор 20928 иргэн хамрагдсан байна.

Мөн Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Цасны баяр, Гар бөмбөгийн тэмцээн,      Гэр бүлийн өдрийг сумын ИТХ-ын ивээл дор тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсний дагуу "Аав, ээждээ хэлэх үг" захидлын уралдаан, "Хүн бүр байгаль хамгаалагч" эссэ бичлэгийн уралдаан, Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн зэрэг иргэд олон нийтрүү чигэлсэн олон арга хэмжээг зохион байгуулсны зэрэгцээ Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах, иргэдийн санал хүсэлтийг сонсох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд анхаарч Манай нутгаар мэдээллийн хуудасны 5 дугаарыг эмхэтгэн гаргасан зэрэг  сайшаалттай талууд байна.

Гэвч ИТХ-ын дэргэдэх бодлогын хороодын үйл ажиллагаа тогтмолжоогүй, багийн ИНХ-уудын ирц, чанар сайнгүй, Төлөөлөгчдийн тойрогт ажиллах санхүүгийн дэмжлэг  дутмаг байгаад анхаарч гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуусын хүмүүжил, иргэдийн оюун санаа руу чиглэсэн олон талт арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг дурьдаад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2, 52.1.11, 52.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

          1.Сумын ИТХ-ын 2023 онд зохион байгуулсан ажил, тэдгээрийн үр дүнг хангалттай гэж дүгнэсүгэй.

          2.Сумын ИТХ-ын 2020-2024 онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг жигд ханган биелүүлэх, төлөвлөгөөг оновчтой боловсруулж, 2024 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажлаа үр дүнд хүргэн ажиллахыг сумын ИТХ-ын дарга (А.Эрдэнэбулган)-д даалгасугай.

 

ДАРГА                                    А.ЭРДЭНЭБУЛГАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%