Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай

Огноо: 2023-06-26 Дугаар:XIII/03 Нээгдсэн:124

 

Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих

төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 2 дугаар зүйлийн 2.10, 2.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

 

1.Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгаруулах товыг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоосугай.

2.Сумын Засаг дарга (Б.Дэлгэр)-д даалгах нь:

а.Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, зээл олгох салбар чиглэлийн талаар иргэдэд мэдээллэх

б. Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулж ажиллах

3.Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах ажлыг журмын дагуу зохион байгуулахыг Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах үүрэг бүхий хорооны дарга Б.Эрдэнэтуяа, Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллаагаанд хяналт тавьж ажиллахыг Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, бүртгэл, тайлагналтад хяналт тавих үүрэг бүхий хяналтын зөвлөлийн дарга Б.Батболд нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

ДАРГА                        А.ЭРДЭНЭБУЛГАН

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%