Шатрын клубын нээлтийн ажиллагаа боллоо
Монгол улсын Шатрын спортын мастер Ш.Дэчингийн нэрэмжит шатрын клубыг 2015 оны 06 сарын 1-ны өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нээж хүүхэд багачууд болон иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүллээ. Энэ үеэр 3 насны ангилаллаар шатрын тэмцээнийг зохион байгуулж шагналын санг Шагналын санг "Сумын Шатар хөтөлбөр"-өөс санхүүжүүлж хүүхэд багачуудыг урамшууллаа.