2014 онд ИТХ-аас шинээр 3 шагнал бий болголоо
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ариун цагаан хөдөлмөр, төлөв даруу зангаараа
нутгийн олондоо хүндлэгдэж, үр хүүхдээ өв тэгш өсгөн хүмүүжүүлж, амьдралын зөв, зам мөрөөрөө үлгэр дууриалалтай ажиллаж
амьдарч байгаа гэр бүлийг шалгаруулах, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд
өөрийн сэтгэл, оюунаа зориулан ажиллаж байсан иргэдийн ажил хөдөлмөрийг үнэлэх,
эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдийг урамшуулах зорилгоор 2014 онд “Түвшин
сайхан гэр бүл”, “ИТХ-ын нэрэмжит шагнал”, “ИТХ-ын Дурсамж” гэсэн 3 шагналыг
шинээр бий болгосон бөгөөд сар шинийн баяраар анхны шагналаа гардууллаа. “Түвшин
сайхан гэр бүл”-ээр 4-р багийн малчин Ц.Батсүх, Г.Сайнцэцэг нарын гэр бүл, “ИТХ-ын дурсамж”-аар 6-рбагийн иргэн
Ц.Буянхишиг, “ИТХ-ын нэрэмжит шагнал”-аар 1-р багийн иргэн Д.Энхжаргал нар тус
тус шалгарч шагнууллаа.