Сансарын баатрын
өлгий нутаг Гурванбулаг сумынхаа нэрээр овоглосон нийт иргэдийнхээ нэрийн
өмнөөс цахим хуудсанд зочилж буй эрхэм уншигч таны амар амгаланг айлтган
мэндчилье.
2012 онд болсон орон
нутгийн 6 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал сумынхаа хөгжил цэцэглэлтэнд сэтгэл оюунаа зориулан
хөдөлмөрлөж ирсэн үе үеийн удирдлагууд, ажилтан албан хаагчид болон иргэд та
бүхнийхээ хийж бүтээсэн ажлын ололт амжилтыг бататган төрийн залгамж чанарыг
хадгалж, иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл сонирхлыг төлөөлж, сонгуулийн эрхийн
хугацаанд баримтлан ажиллах аймаг, сумын ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны
үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөр болон
дээд шатны байгууллагаас баримтлан ажиллаж буй бодлого,шийдвэрүүдийг
хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
Дэвшүүлсэн
зорилгоо хэрэгжүүлэхийн тулд иргэд хамт олны бүтээлч санаачилга, идэвх оролцоог
эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө
удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх, сумын эдийн
засаг, нийгмийг хөгжүүлэх, орон нутгийн төр, иргэний мэдээлэл солилцох
бололцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангахын төлөө бид зорин ажиллаж байна.
2012 онд шинээр
байгуулагдсан ИТХ орон нутгийн хөгжлийн дунд хугацааны стратеги боловсруулах
суурь дэвсгэр болсон сумын хот
байгуулалтын болон эдийн засаг, нийгмийг 2024 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн
хэтийн 2 томоохон бодлогын баримт
бичгийг албан хаагчдийн хичээл зүтгэл иргэд та бүхнийхээ саналд бодолд тулгуурлан
боловсруулж, ИТХ-аар батлан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байгаадаа баяртай байна.
Нутгийн зон
олныхоо эрүүл энх, элбэг хангалуун, амгалан тайван, аз жаргалтай амьдралын
төлөө айл өрх, иргэд, албан хаагчид та бүхэнтэйгээ хамтран хичээн зүтгэе. Та
биднийг төрийн сүлд ивээж, түмний заяа түших болтугай.
ИТХ-ЫН ДАРГА
Б.ДЭЛГЭР
