1958 онд Гурванбулаг суманд төрсөн. Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг,
бүрэн дунд боловролтой. 1967-1975 онд Гурванбулаг сумын 8 жилийн сургуульд
суралцан төгссөн.1975-1979 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь цэргийн ангид
алба хаасан. 1979-1981 онд МАА –ын 1-р бригадад тоо бүртгэгчээр,
1985 -1993 он хүртэл 4-р бригадын даргаар ажилласан. ХААИС
–ийн дэргэдэхь байнгын курсад суралцаж тоо бүртгэгч, бригадын даргаар
мэргэшсэн. 1993 оноос одоог хүртэл Тогоо багт мал маллан амьдарч байна. МАН –аас нэр дэвшиж 2 удаа, МАХН –аас нэр
дэвшиж сумын ИТХ –ын Төлөөлөгчөөр 1 удаа сонгогдон ажиллаж байна.
