1974 онд Гурванбулаг сумын малчин Бадамгаравын 7 дахь хүү болон мэндэлсэн. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой. 1992 онд Гурванбулаг сумын 8 жилийн сургуулийг төгссөн. 1993-1994 онд Эрдэнэт хотод цэргийн алба хаасан.1996 оноос мал маллан амьдарч байна. 2013 оноос Бэрх багийн ИНХ –ын даргаар сонгогдон ажиллаж байна. АН –аас нэр дэвшиж сумын ИТХ –ын Төлөөлөгчөөр 4 дэхь удаагаа сонгогдон ажиллаж байна.
