Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Гурванбулаг сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит зургаадугаар хуралдаан 2025.09.18-ны өдөр хуралдлаа

2025-09-18

Гурванбулаг сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит зургаадугаар хуралдаан 2025.09.18-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн батлалаа. Үүнд:
1.2026 онд гэр бүлийн хэрэгцээнд шинээр газар өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг аймгийн ИТХ-д уламжлах тухай
Илтгэгч: Газрын даамал О.Бат-Эрдэнэ
2.Суманд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүнгийн тухай
Илтгэгч: Хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнг түр орлон гүйцэтгэгч Т.Нарантуяа
3.Суманд хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр зохион байгуулсан ажил, цаашдын зорилтын тухай
Илтгэгч:Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал
хариуцсан мэргэжилтэн М.Дулмаа
4.Мал эмнэлгийн тасгийн 2025 оны 1, 2, 3-р улирлын ажлын дүнгийн тухай
Илтгэгч: Мал эмнэлгийн улсын байцаагч Т.Дашдулам
5.Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүнгийн тухай
Илтгэгч:Засаг даргын орлогч П.Нэргүй
6.Суманд хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаар авч хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтын тухай
Илтгэгч: ЕБС-ийн захирал Б.Нарантунгалаг
7.Булган аймгийн Засаг даргын 2024-2028 оны “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан “Эрүүл Булган”, “Англи хэлтэй Булган”, “Залуусын хөгжил”, “Чадварлаг мэргэжилтэн”, “Шинэ хөдөө-Сэргэлт”, “Булган орон сууц”, “Дэд бүтцийн сэргэлт”, “Амар тайван Булган” хөтөлбөрүүдийг суманд хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтийг батлах тухай
Илтгэгч:Ажлын хэсгийн ахлагч нар
8.Сумын 2025 оны хагас жилийн өмчийн тооллогын дүнгийн тухай
Илтгэгч: Санхүү албаны дарга П.Должинсүрэн
9.Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай.
Илтгэгч: Санхүү албаны дарга П.Должинсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9027
7395 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%