шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Булган аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэх "Оюунлаг Булган" дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Шатар сонирхогчдын сумын аварга-2017" тэмцээнийг 2 ангилалтайгаар 2017.11.17-18-нд зохион байгуулж өсвөрийн эрэгтэй ангилалд Б.Дагвадорж түрүүлж, удаах байранд Б.Балжинням,Т.Тогтохбаяр, эмэгтэй ангилалд Б.Хандсүрэн түрүүлж, Б.Мөнгөнцэцэг. Ж.Хулан нар удаах байрыг эзэллээ. Насанд хүрэгчдийн эрэгтэй ангилалд Б.Базарсад түрүүлж удаах байранд Б.Батбаатар, Э.Доржсамбуу, эмэгтэй ангилалд Г.Пүрэвсүрэн түрүүлж, Ч.Ариунжаргал удаах байранд орж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.