Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

НӨУЁБ байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэлээ

2017-10-26

Монгол Улсад НӨУЁБ байгуулагдсаны 25 жилийн ойг суманд тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд 2017.10.19-2017.10.25-ыг дуусталх хугацаанд сумын ИТХ-ын төлөөлөгчид,БИНХ -ын дарга нарын бүрэлдэхүүнтэй 4 ажлын хэсэг 14 байгууллага, ААН-р орж, 155 иргэнд аймаг, сумын ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүдийг сурталчлан, энэ үеэр 14 иргэнээс 15 санал хүсэлт гарсныг бүртгэн нэгтгэж шийдвэрлүүлэхээр сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтанд хүргүүллээ. Мөн 2017.10.26-ны өдрийн 16:00 цагт Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн ИНХ-аар сонгогдон ажиллаж байсан үе үеийн төлөөлөгч, удирдлагуудын уулзалт зөвлөлгөөнийг зохион байгуулж, нийт 56 хүн оролцсон бөгөөд сумын ИТХ-ын дарга Б.Дэлгэр мэндчилгээ дэвшүүлэн, сумын ИТХ-ын түүхийн товч танилцуулга, одоогийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, "НӨУЁБ-ын түүхэн замнал, цаашид анхаарах асуудлын талаар" Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Энхбат, "НӨУЁБ, нутгийн захиргааны байгууллагын харилцаа хамтын ажиллагааны талаар" аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Бат-Өлзий нар мэдээлэл хийж, зөвлөгөөнд оролцогчид санал бодлоо хуваалцлаа. Мөн өдрийн орой 20:00 цагт 2016-2020 онд бүрэн эрх нь хэрэгжиж буй сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нараас иргэддээ талархах "Хүндэтгэлийн концерт цэнгүүн"-ийг бэлтгэн толилууллаа. Энэ үеэр иргэдийнхээ итгэлийг хүлээж сумын ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдсон Төлөөлөгчдийг Нутгийн удирдлагын болон аймгийн засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. .

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%