XУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО
Булган аймгийн Хяналтын прокурор П.Шижиртуяа, Эвлэрүүлэн зуучлагч Элбэгзаяа, Хүний эрхийн үндэсний комиссын Булган аймаг дах салбарын ажилтан Мөнхсайхан, Цагдаагийн ахлах дэслэгч Ариунчимэг нар тус суманд 2017.04.13-ны өдөр Шүүх эрх мэдлийн шинэчлэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлийн тухай хуулиудаар сургалт явуулж нийт 128 иргэн оролцсон байна. Аймгийн ажлын хэсэг, сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран "АХА" тэмцээн зохион байгуулж Х.Санжаа, Г.Дарьсүрэн нар тэргүүн байр эзэлж дурсамж, мөнгөн шагналаар шагнагдав.