Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Мэдээ мэдээлэл


нийт 52

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XIII ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-06-26 320
Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит XIII хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд: 1.Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай 2.Шилэн дансны хуулийн 2023 оны 1-р улирлын хэрэгжилтийн тухай 3.Сумын Онцгой комиссын 2022 оны сүүлийн хагас жил, 2023 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангийн болон мал аж ахуй, төв суурингийн 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын тухай 4.Сумын МАА-н болон төв суурингийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөө батлах тухай 5.Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт, сүү, цагаан идээний нийлүүлэлтийн хэмжээ, өрхийн үйлдвэрлэлийн хөгжлийн байдал, цаашдын зорилт 6.Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, манлайллын хэм хэмжээнд үнэлгээ хийсэн дүнгийн тухай 7.“Зөв дадал-Архигүй орчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 8.Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай 9.Хог хаягдлын үйлчилгээний хураамж шинэчлэн батлах тухай 10. Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ

2023-06-12 321
1.Сумын ИТХ-ын үндсэн чиглэлд төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл мэдээллийг сайжруулж, өмч хөрөнгийн ашиглалт хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах, төсвийн ил тод байдлыг ханган ажиллана гэсэн зорилтын биелэлтийг хангах 2.Шилэн дансны тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангах 3.Сумын ИТХ-ын 2023 оны 12/01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах 4.Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Санхүүгийн хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай” хяналт шалгалтын танилцуулгын биелэлтийг хангах зорилгоор хяналт шалгалт хийлээ.

БИНХ-ын хуралдаан боллоо

2023-06-12 394
Тогоо, Хөгнө багуудын БИНХ-ын хуралдаан боллоо.

МЭДЭЭЛЭЛ

2023-06-06 240
ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нар БИНХ-ын дарга нартай уулзаж БИНХ-ын хуралдааны талаар болон холбогдох хууль, журмын талаар танилцуулж заавар зөвлөгөө өглөө.

Хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

2023-05-26 274
ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Хишигдаваа, ажлын албаны ажилтан А.Ууганцэцэг, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Хажидмаа, Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадамцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 онд Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн үйл ажиллагаатай танилцаж төслийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэх, зээлийн эргэн төлөлт хэвийн эсэх, сумын ИТХ-аас баталсан чиглэлийн дагуу зээлийг олгосон эсэх гэх мэт чиглэлийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

МЭДЭЭЛЭЛ

2023-05-22 249
"Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг угтан "Аав, ээждээ хэлэх үг" захидлын уралдааныг Ерөний боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд 3 насны ангилалаар зохион байгууллаа.

Хүн бүр байгаль хамгаалагч аяныг зохион байгууллаа

2023-05-17 267
“Хүн бүр байгаль хамгаалагч” нэгдсэн арга хэмжээг суманд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу ажил арга хэмжээг зохион байгууллаа.

"ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-11 237
2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс Орон нутгийн хөгжлийн сангийн “Малын тоо толгойн албан татварын гарын авлага”-ыг танилцуулах, “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд анхаарах асуудал" зэрэг сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад ИТХ-ын Төлөөлөгчид, ОНХС-ийн ажлын хэсгийн гишүүд, төрийн албан хаагчид хамрагдлаа.

Манай нутгаар мэдээллийн хуудас

2023-05-08 324
ИТХ-ын төсвийн багаж техник хэрэгслийн зардлаас А3-ын олон үйлдэлт өнгөт принтерийг худалдан авч улирал тутмын хэвлэл болох “Манай нутгаар” мэдээллийн хуудсыг ИТХ-ын ажлын албанаас улирал бүр тогтмол гаргаж иргэдэд хүргэж хэвшээд байна.

УДИРДАМЖ

2023-05-04 1021
Айл бүхэн аз жаргалтай байг

Захидлын уралдааны удирдамж

2023-05-04 786
Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж ЕБС-ийн сурагчдийн дунд 3 насны ангиллаар "ААВ, ЭЭЖДЭЭ ХЭЛЭХ ҮГ" захидлын уралдааныг зохион байгуулж байна.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-13 199
Сумын Иргэний танхимын 2023 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Ажлын албаны ажилтан А.Ууганцэцэг Дотуур байрны сурагчдад "Гар утасны хор нөлөө" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 53 сурагч хамрагдсан.

СУМЫН ИТХ-ЫН XII ХУРАЛДААН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА

2023-03-30 286
СУМЫН ИТХ-ЫН XII ХУРАЛДААНААР ДАРААХ 9 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ. ҮҮНД: 1. Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 2. Булган аймгийн Гурванбулаг сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах 3. Цахилгаан эрчим хүчний шугам сүлжээний найдвартай байдлыг дээшлүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ, түүний үр дүнгийн тухай 4. Сумын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг тооцохоор цуглуулсан статистик мэдээллийн үзүүлэлт, товлол, хариуцах албан хаагчдын тухай 5. Сумын алсын хараа тодорхойлох тухай 6. Сумын 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 7. Суманд 2021, 2022 онд олгосон хандив, тусламжийн дүн, түүний зарцуулалтын тухай 8. Шилэн дансны хуулийн 2022 оны 4 дүгээр улирлын хэрэгжилтийн тухай 9. Сумын 2022 оны өмчийн тооллогын дүнгийн тухай.

УРИАЛГА

2019-01-25 325

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7393
5838 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%